TOYOTA 4RUNNER

TOYOTA 4RUNNER

TOYOTA 4RUNNER нь анх худалдаанд гарахдаа TOYOTA PICKUP TRUCK загвараас SUV загварлуу шилжүүлсэн загвар юм. Анх 1987 оноос 1 үеийн загваруудаа гаргаж байсан бѳгѳѳд FORD BRONCO II, CHEVY S-10 BLAZER болон NISSAN PATHFINDER загваруудтай өрсөлдөж байв. Түүний дараагаар 2-р үе нь 1990 онд гарч ирсэн бөгөөд SUV шинжийг улам өөртөө шингээсэн дизайнтай болж чадсан бөгөөд түүнийг илүү өндөрсгөж, хаалгыг дээвэртэй нэгтгэж өгсөн байдаг. Ингэж явсаар байгаад 2003 оноос одоог хүртэл түүний 3,4,5 дэх үеүүд хэмжээ дамжаа, жин болон люкс байдал зэрэг нь улам боловсронгуй болж гарч байгаа билээ. TOYOTA компанид 2 төрлийн дунд гарын жийп байдаг ба нэг нь энэ хүү 4RUNNER нөгөөх нь HILANDER загвар билээ. Уг загварын тухайд мэдээжийн хэрэг бартааг туулахаар бүтээгдсэн тул кузов-рам бүтцийг ашигласан ба харин HILANDER нь суудлын тэрэг суурьтай тул илүү хотын нөхцөлд тохиромжтой юм.

1 – ДҮГЭЭР ҮЕИЙН ЗАГВАР 1984-1989 ОН

Анхны загвар нь 1984 онд 3н хаалгатай 4WD буюу 4н дугуйн хѳтлѳгчѳй 4-н цилиндэртэй 2.4Л хѳдѳлгүүртэй байжээ.

2 – ДУГААР ҮЕИЙН ЗАГВАР 1989-1995 ОН

2 дугаар үеийн загвар нь 5н хаалгатай болж бүрэн SUV болж эхэлсэн байдаг мѳн ардаа илүү том зайтай болсон байдаг.

3 – ДУГААР ҮЕИЙН ЗАГВАР 1995-2002 ОН

3 дугаар үеийн загвар нь явах эд анги үндсэн арамыг бүрэн шинэчилсэн байдаг мѳн ѳмнѳх загварын 4н цилиндэртэй 2.7л хѳдѳлгүүрийг V6 3.4л хѳдѳлгүүртэй бологсон.

4 – ДҮГЭЭР ҮЕИЙН ЗАГВАР 2002-2009 ОН

4 дүгээр үеийн загвар нь анх 2003 онд цоо шинэ ѳѳрчлѳтѳѳр 4runner загвар маань гарж ирсэн юм ѳмнѳх загваруудаас илүү том хэмжээтэй мѳн ѳмнѳх загваруудыг санагдууламгүй дизайны ѳѳрчлѳлтийг гаргажээ. мѳн V8 2.4L хѳдѳлгүүрээр тоноглогдсон байна.

5 – ДУГААР ҮЕИЙН ЗАГВАР 2010-ОДООГ ХҮРТЭЛ

Энэ бол хамгийн сүүлийн үеийн 4runner хосолсон VVTI 4.0l v6 хѳдѳлгүүртэй болжээ. салоны хувьд интерьер засалт сайжирсан мѳн 3-р эгнээний суудал нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *